ГАДААДЫНХАНД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД
Дадлагын мэргэжилтэнтэй хамтын ажиллагаа явуулж (Шилжин суурьшилтын ба орогнох эрх олгох салбарын, хөдөлмөрийн товчоо, Хувиараа аж ахуй эрхлэх товчоо, гадааданхны цагдаагийн газар гэх мэт) гадаадынханд зориулсан тулгамдсан сэдвээр сэдэвчилсэн мэргэжлийн семинарнуудыг явуулдаг. Захилагч нарын асуудалнууд ба саналуудыг үндэслэн семинарнуудыг бас явуулж болно. Нэгэнт явуулсан хичээлийг хүмүүс их сонирхож байвал буюу мэдээллийг шинэчилсний дараа тэр хичээлийг дахин давтаж болно. Өнгөрсөн жилд манай төв бол дараагийн сэдвээр хичээлүүдийг явуулсан:
ГАДААДЫНХНЫ БАЙНГА ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ, БНЧУ –д ГАДААДЫНХНЫ ОРШИН СУУХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ, УДААН ХУГАЦААНЫ ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ, ХУВИАРАА АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН СЕМИНАР – ГУРАВДАЧ ОРНЫ ГАДААД ХҮН, ГАДААДЫНХАНД ЗОРИУЛСАН ЧЕХ ХЭЛ, УЛСЫН БА НИЙГМИЙН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ, НИЙГМИЙН ДААТГАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ, ХУВИАРАА АЖ АХУЙ ЭРХЛЭХ, ГАДААДЫНХНЫ ОРШИН СУУХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ, ҮР ТӨЛБӨРИЙН АСУУДАЛ, ШИНЭ ХӨДӨЛМӨР ХАЙХ АСУУДАЛ.
МЭРГЭЖИЛТЭНД БА ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ИЛТГЭЛҮҮД
Гуравдач орнуудын гадаадынхантай шууд холбоотой байгаа ажилтнуудын эрх мэдлийг өргөжүүлэх бол манай зорилгуудын нэг болно. Тийм учраас манай төв бол ашгийн бус байгууллагуудын мэргэжилтэнд ч гэсэн, бас улсын засаг захиргааны, өөртөө засах байгууллага ба боловсрын салбарын ажилтанд зориулсан хичээл ба семинарнуудыг явуулдаг. Манай үйл ажиллагаа бол өргөн хүрээтэй олон нийтэд зориулсан бөгөөд олон соёлт орчин тойрон байгуулахад дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй байна.
БОЛОВСРОЛЫН АЖИЛТАНД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН СЕМИНАРНУУД
2011 онд бид бол боловсролын салбарын ажилтнуудын эрх мэдлийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжлийн семинарнуудын мөчлөгийг эхэлсэн.
Явуулсан семинарнууд:
ГАДААДЫНХАНД ЗОРИУЛСАН ЧЕХ ХЭЛ ЗҮЙН ОРШИЛ, СУРАГЧ ГАДААД ХҮН СУРГАЛТАНД: ПРАКТИКИЙН ТОЙМ.
Төлөвлөсөн семирнууд:
ПРАКТИК ЭРХ МЭДЭЛ БА СУРАГЧ ГАДААД ХҮН СУРГАЛТАНД: ПРАКТИКИЙН ТОЙМ ( 2011 оны 10-р сар)
УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА БА ӨӨРТӨӨ ЗАСАХ БАЙГУУЛЛАГуудын АЖИЛТАНД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН СЕМИНАРНУУД
2011 онд бид бол улсын засаг захиргаа ба өөртөө засах байгууллагуудын ажилтнуудын мэргэжлийн мэдэгдэхүүн ба чадваруудыг дээшлүүлэхэд зороиулсан үйл ажиллагаа явуулахыг шийдвэрлэсэн. Эдгээр ажилтнуудад олон соёлт эрх мэдэл өргөжих нөхцөл олгуулахад манай зорилго чиглэсэн байна. Энэ жилийн 4-р улиралд дараагийн сэдэвчилсэн тойргоор сэдэвчилсэн семинарнууд явуулагдах гэж байна:
- БНЧУлсад шилжин суурьшихын тодорхойлолт, БНЧУлсад байгаа гадаадынхны байдал,
- Бусад нийгмийн оёлын орчин тойрноос гарсан хүнтэй холбоо барихдаа мэдэх хэрэгтэй үндсэн мэдээлэл
- Соёлын дайрлага, гэмтлийн дараахь гардаг түгшүүртэй байдал,
- Ялгаатай орчин тойрон ба өрчлөлтөнд дасан зохицохявдал.
СУРГУУЛЬ ДЭЭР ЯВУУЛАХ ХИЧЭЭЛНҮҮД
Өмнөморав аймгийн сургуульнууд дээр явуулагдаж байгаа хичээлийн ажлыг Дүрвэгсдэд тусламж үзүүлэх байгууллагатай хатран ажиллаж, Өмнөморав мужийн сургуулиудтай хамтран биелүүлнэ.
Оюутан ба сурагчдын дунд олон соёлт нийгэм тэтгэх ба олон соёлт сэдвээр сонирхол төрүүлэхэд манай хичээлүүдийн зорилго болно. Бага сургуулийн сурагчид ба дунд сургуулийн оюутанд зориулсан кино үзүүлэх ба ярилцлага хийх, олон соёлт сэдэвтэй сэтгэгдэлтэй тоглоомууд бол энэ хичээлүүдийн агуулга болно.
Тус бүрийн орнуудын өдөр тутмын амьдралтай танилцуулах ба хичээлүүдээ илүү сонирхолтой болгохын төлөө зарим хичээлүүд дээр гадаадын хүнийг урьдаг, тэд нар бол өөрсдөө өөрийнхөө орнуудын тухай хичээлд олорцогчдыг танилцуулдаг.
Олон соёлт Үйл ажиллагаа
Олон соёлт үлйл ажиллагаа бол гадаадынхны ба шилжин суурьшихын асуудлаар чиглэсэн байдаг.
Энэ үйл ажиллагаа бол юуны өмнө хүүхэдтэй гэр бүлд, мэргэжилтэнд ба олон нийтэд зориулсан байдаг. Харилцан яриа хийхэд зай олгож, чехийн олон нийтэд гадаадынхны асуудлуудыг ойртуулж, зорилгот бүлгэмийн төлөөлөгчдийг соёл нийгмийн амьдралд оролцуулахад зориулсан байдаг.
Брно хотын Станькова 14 гудамжинд байгаа бага сургууль ба хүүхдийн цэцэрлэгтэй хамтран ажиллаж, олон соёлт үдэшлэг ба сэдэвчилсэн үдээс хойшхи уулзалт явуулдаг, энд чехийн нийгмийн ихэнх олны хүүхэд ба сурагчид болон гуравдач орнуудын гадаадынхан оролцдог.
Хэрвээ семинар явуулах бүртгэлд оролцох сонирхолтой байвал, мэргэжлийн семинар зохион байгуулах сэдвийн санал гаргах буюу бусад мэдээлэлтэй байвал дасан зохицох төвийн эрхлэгчтэй холбоо барина уу:
Холбоо: Магистр Вероника Колларова, Mgr.. Veronika Kollárova, DiS.
Утас: 533 433 540